Эхлэх
AI агентаар холбох
Claude Code, Codex, Cursor зэрэг код бичдэг AI агентад Verify.MN-ийн заавраа нэг холбоосоор өгнө. Агент заавраа уншаад таны төсөлд холболтын кодыг бичнэ.
Агентад өгөх холбоос
https://verify.mn/llms.txt — Verify.MN-ийн танилцуулга, үнэ, бүх зааврын холбоос. Заавар өөрчлөгдөх бүрд автоматаар шинэчлэгдэнэ.
Хэрхэн ашиглах
- Console-д нэвтэрч төсөл үүсгэнэ. Хэрэгтэй үйлчилгээгээ төсөл дээрээ асаана.
- API түлхүүрээ серверийнхээ орчны тохиргоонд хадгална, жишээ нь
VERIFY_API_KEY. Түлхүүрийг агентын чат, код, репод бүү оруул. - Агентад даалгавар өгөхдөө дээрх холбоосыг хамт өгнө.
Жишээ даалгавар
https://verify.mn/llms.txt дээрх Verify.MN-ийн заавраа уншаад манай серверт хэрэглэгчийн утасны дугаарыг Verify үйлчилгээгээр баталгаажуулах функц нэм.
- API түлхүүрийг VERIFY_API_KEY орчны хувьсагчаас ав. Түлхүүрийг кодонд бүү бич.
- Session үүсгэж, displayInstruction талбарыг хэрэглэгчид харуул.
- Төлөвийг заавар дахь давтамжаар шалгаж, VERIFIED болоход бүртгэлийг үргэлжлүүл.
- Алдааг заавар дахь дахин илгээх дүрмээр боловсруул.
Үйлчилгээ бүрийн prompt
Тухайн үйлчилгээг холбох бэлэн текст. Агентад шууд хуулж өгч болно.
Verify
Та Verify.MN-ийн Verify үйлчилгээ ашиглан утасны дугаар баталгаажуулах код бичнэ.
Base URL: https://api.verify.mn
Нэвтрэлт: Authorization: Bearer <API түлхүүр> (төсөлд тухайн үйлчилгээ асаалттай байх ёстой)
1. POST /sessions body: {"phone":"99xxxxxx","text":"A7K2","callback":"https://..."} (shortcode орхивол 144773)
Хариу 201: {sessionId, phone, shortcode:"144773", text, smsUri, displayInstruction, expiresAt}
Ижил утас, ижил текстийн идэвхтэй session байвал 409.
2. displayInstruction талбарыг хэрэглэгчид харуулна. Хэрэглэгч өөрийн утаснаас 144773 дугаарт text талбарын утгыг илгээнэ.
3. GET /sessions/{sessionId} Хариу 200: {sessionId, sessionStatus: "PENDING"|"VERIFIED"|"EXPIRED", callbackStatus, verifiedAt, expiresAt}
Төлөвийг 3 секунд тутамд асууна. Session 300 секундын дараа EXPIRED болно.
4. callback нь GET дохио, x-verify-signature: t=<unix>,s=<hex> толгойтой. s = HMAC-SHA256(нууц, "<t>.<зам?query>"); нууц = console-ийн Холболт хэсэгт.
Гарын үсэг таарахгүй эсвэл 5 минутаас хуучин бол хүлээж авахгүй. Ирсэн даруйд GET /sessions/{sessionId} хүсэлтээр төлөвийг заавал шалгана.
callback хэрэггүй бол талбарыг орхино. Хуурамч эсвэл түр URL бүртгэж болохгүй.
Алдааны хэлбэр: {"statusCode":400,"message":"...","code":"Bad Request"}
eBarimt
Та Verify.MN-ийн eBarimt үйлчилгээ ашиглан борлуулалт бүрд төлбөрийн баримт гаргах код бичнэ.
Base URL: https://api.verify.mn
Нэвтрэлт: Authorization: Bearer <API түлхүүр> (төсөлд тухайн үйлчилгээ асаалттай байх ёстой)
Урьдчилсан нөхцөл: борлуулагч (байгууллагын регистр эсвэл иргэний бүртгэлийн дугаар) ба байршил console-ийн төслийн хуудасны eBarimt табын Тохиргоо хэсэгт бүртгэгдсэн, борлуулагч холболтыг e-invoice.ebarimt.mn дээр баталсан байна (Тохиргоонд холболт идэвхтэй гэж харагдана).
1. POST /ebarimt/receipts
Header: Idempotency-Key: <захиалга бүрд давтагдашгүй утга> (заавал)
Body: {"amount":180000,"name":"Гитар групп сургалт"} (нэг мөртэй баримт, үйлчилгээний төрлийг төслийн Тохиргооноос авна, НӨАТ, төлбөрийн хэлбэрийг систем өөрөө тавина)
amount = нийт дүн, НӨАТ шингэсэн. name = баримтад гарах үйлчилгээ, барааны нэр (items илгээвэл шаардлагагүй).
Сонголттой: "paymentCode": "BANK_TRANSFER" (анхдагч) | "BANK_TRANSFER_QPAY" | "PAYMENT_CARD" | "CASH".
Сонголттой, олон мөртэй баримтад: "items":[{"name":"...","qty":2,"unitPrice":25000}] (мөр бүрийн qty × unitPrice үржвэрийн нийлбэр нь amount утгатай тэнцүү байх ёстой).
Худалдан авагч байгууллага бол "customerRegNo":"<регистр>" нэмнэ (сугалаа олгогдохгүй). Иргэний eBarimt код мэдэгдэж байвал "consumerNo":"<8 орон>" нэмнэ.
Хариу 201: {ddtd, status:"ISSUED", amount, vat, lottery, qrData, date}
2. lottery талбарыг шууд, qrData талбарыг QR болгож хэрэглэгчид харуулна. Эдгээрийг өгөгдлийн сан, логт хадгалж болохгүй. Зөвхөн ddtd талбарыг хадгална.
3. Хариу ирээгүй эсвэл 424 {"code":"RESULT_UNKNOWN"} (баримт гарсан эсэх тодорхойгүй) бол ижил Idempotency-Key утгаар хэдэн минутын дараа дахин илгээнэ. Шинэ утгаар илгээвэл давхар баримт гарна.
424 {"code":"THIRD_PARTY"} = баримт гараагүй, хураамж буцсан: ижил хүсэлтийг дахин илгээж болно.
4. Цуцлах: DELETE /ebarimt/receipts/{ddtd} Хариу 200: {ddtd, status: "RETURNED"}
Баримт бүтнээрээ цуцлагдана. Засах бол цуцлаад шинээр гаргана.
Баримт, цуцлалт бүрд үлдэгдлээс 20 ₮ хасагдана. Үлдэгдэл хүрэхгүй бол 402 {"code":"INSUFFICIENT_BALANCE"}.
QPay
Та Verify.MN-ийн QPay үйлчилгээ ашиглан QPay-ээр төлбөр хүлээн авах код бичнэ.
Base URL: https://api.verify.mn
Нэвтрэлт: Authorization: Bearer <API түлхүүр> (төсөлд тухайн үйлчилгээ асаалттай байх ёстой)
1. POST /qpay/invoices
Header: Idempotency-Key: <давтагдашгүй утга> (заавал, ижил утгаар дахин илгээвэл давхар нэхэмжлэх үүсэхгүй)
Body: {"amount":180000,"description":"DGL surgalt 1042","callbackUrl":"https://<таны сервер>/paid?order=1042"}
amount, description (гүйлгээний утга, 100 тэмдэгт хүртэл) заавал. callbackUrl сонголттой. Захиалгын дугаар зэрэг өөрийн давтагдахгүй утгыг хаягтаа оруулна.
Хариу 201: {invoiceId, status:"OPEN", amount, description, qrText, qrImage, urls:[{name, logo, link}], expiresAt}
2. qrImage талбарын QR зургийг (base64 PNG) хэрэглэгчид харуулна. Утсан дээр urls доторх link бүрийг банкны аппын товч болгоно. Нэхэмжлэх 24 цаг хүчинтэй.
3. GET /qpay/invoices/{invoiceId} Хариу 200: {invoiceId, status: "OPEN"|"PAID"|"EXPIRED", amount, description, paidAt, expiresAt}
Хэрэглэгч төлж байх хооронд төлөвийг 3 секунд тутамд асууна.
4. callbackUrl өгсөн бол төлөгдөх үед тэр хаяг руу GET дохио ирнэ. Хаягийн өөрийн параметрийн ард invoiceId, status=PAID, amount, paidAt нэмэгдэнэ. 3 секундын дотор 2xx кодоор хариулна.
Дохио гарын үсэггүй тул ирсэн даруйд GET /qpay/invoices/{invoiceId} хүсэлтээр төлөвийг заавал шалгана.
Дохио давтагдаж эсвэл хожуу ирж болох тул нэг нэхэмжлэхийг хоёр удаа тооцож болохгүй.
Төлбөр төсөлд тохируулсан банкны данс руу шууд орно.
Алдаа: 402 {"code":"INSUFFICIENT_BALANCE"}, 409 IDEMPOTENCY_IN_PROGRESS, 422 IDEMPOTENCY_CONFLICT, 424 THIRD_PARTY (дахин оролдоно).
Дэлгэцийн загварын prompt
Хэрэглэгчид мессеж илгээх зааврыг таны апп дээр харуулах дэлгэц. Дүрэм, жишээг Дэлгэцийн загвар хуудаснаас үзнэ.
Verify — session-ий дэлгэц
Та Verify.MN-ийн session-ий хариуг хэрэглэгчид харуулах дэлгэц бичнэ.
Оролт: POST /sessions хүсэлтийн хариу {sessionId, phone, shortcode, text, smsUri, displayInstruction, expiresAt}.
Дэлгэцийн дүрэм:
1. Илгээх дугаар (phone), хүлээн авагч дугаар (shortcode), мессеж (text) гурвыг нэг хүснэгтэд ижил хэмжээтэй, том, тод харуулна. Утсан дээр хүлээн авагч, мессеж тус бүрд хуулах товч тавина.
2. Утсан дээр smsUri холбоосыг нээх товч тавина: <a href={smsUri}>Мессеж бичих апп нээх</a>. Хэрэглэгч юу ч бичихгүй, илгээх товчоо л дарна.
3. Компьютер дээр (matchMedia('(hover: hover) and (pointer: fine)')) товчны оронд "SMSTO:<shortcode>:<text>" текстийг QR болгож зурна.
4. expiresAt хүртэлх хугацааг m:ss хэлбэрээр секунд тутам тоолно. 0 болмогц асуулгыг зогсоож, шинэ session эхлүүлэх товч харуулна.
5. GET https://api.verify.mn/sessions/{sessionId} хүсэлтээр төлөвийг 3 секунд тутам автоматаар асууна (түлхүүр шаардлагагүй). Хажууд нь нэг удаа асуух "Шалгах" товч тавина. VERIFIED эсвэл EXPIRED болмогц асуулгыг зогсооно.
6. 2 SIM-тэй бол phone дугаартай SIM-ээс илгээхийг сануулна.
7. Үүрэн операторын авах төлбөрийг (Verify 150 ₮) илгээхээс өмнө харуулна.
8. VERIFIED болмогц дараагийн алхам руу шууд шилжүүлнэ. Хэрэглэгчээр код бичүүлэхгүй.
Эцсийн шийдвэрийг сервер гаргана. Сервер GET /sessions/{sessionId} хүсэлтээр төлөвийг өөрөө дахин шалгана.
Rule — мессеж илгээлгэх дэлгэц
Та Verify.MN-ийн Rule-д мессеж илгээлгэх дэлгэц бичнэ.
Оролт: тусгай дугаар (144773), угтвар (3 латин том үсэг), таны утга. Мессеж = "<угтвар>:<утга>", жишээ нь "ZAH:1234".
Дэлгэцийн дүрэм:
1. Хүлээн авагч дугаар болон мессежийг том, тод харуулна. Утсан дээр тус бүрд хуулах товч тавина.
2. Утсан дээр мессежийн аппыг бэлэн тексттэй нээх товч тавина: <a href="sms:<дугаар>?body=<encodeURIComponent(мессеж)>">.
3. Компьютер дээр (matchMedia('(hover: hover) and (pointer: fine)')) товчны оронд "SMSTO:<дугаар>:<мессеж>" текстийг QR болгож харуулна.
4. Үүрэн операторын авах төлбөрийг (144773 дугаарт 150 ₮) илгээхээс өмнө харуулна.
5. Угтварыг том үсгээр, ард нь ":" тэмдэгтэй харуулна. Жижиг үсгээр эсвэл ":" тэмдэггүй мессеж дамжихгүй.
Мессеж ирэхэд таны callback хаяг дуудагдана. Үр дүнг дэлгэцэд харуулахын тулд апп өөрийн серверээс асууна.
Анхаарах зүйл
- Хүсэлт бүр бодит үйлчилгээ рүү явж, бодит SMS, нэхэмжлэх, баримт үүсгэнэ.
- Хариу ирээгүй эсвэл 5xx алдаа гарвал ижил
Idempotency-Keyутгаар дахин илгээнэ. Дэлгэрэнгүйг Алдаа хуудаснаас үзнэ. - Callback ирэхэд төлөвийг GET хүсэлтээр заавал дахин шалгана.