Email
Брэнд
Мессеж, имэйл таны төслийн брэндээр очно. Брэндээ console-ийн төслийн хуудасны Брэнд табд нэг удаа тохируулна.
Мессеж
- SMS-ийн нэр латин том үсэг, тоо, цэг, зураасаас бүтнэ. 3–15 тэмдэгт.
- Verify-ийн хариу SMS-ийн эхэнд мөн энэ нэр автоматаар орно. Жишээ нь
DGL: Tany medeelliig huleen avlaa..
Имэйл
Имэйл таны харагдах нэрээр очиж, нээхэд таны лого, өнгөөр харагдана.
- Харагдах нэр заавал. Лого, үндсэн өнгө, вэб сайт, хариу очих хаяг, хөлийн мөр сонголттой.
- Лого PNG эсвэл JPG, 200 KB хүртэл.
- Хүлээн авагч имэйлд хариу бичвэл таны тохируулсан хариу очих хаяг руу очно.
- Имэйлийн хайрцгийн жагсаалтад таны харагдах нэр гарна. Лого нээсэн имэйлийн дотор харагдана.
Илгээгч хаяг загвараас хамаарна.
| Загвар | Илгээгч хаяг |
|---|---|
| Код | [email protected] |
| Захиалга, Төлбөр амжилтгүй, Төлөх сануулга, Цаг захиалга, Бүртгэл | [email protected] |
| Төлбөр хүлээн авсан, Төлбөр буцаагдсан, Төлбөрийн баримт | [email protected] |
| eBarimt | [email protected] |
Хяналт
Зөвхөн өөрийн байгууллага, бүтээгдэхүүний нэр, логог ашиглана. Өөр байгууллагыг дуурайхаас сэргийлж бид дараах байдлаар хянана.
- Банк, үүрэн оператор, төрийн байгууллага, олонд танигдсан брэндийн нэр болон түүнтэй төстэй бичлэгийг систем хүлээж авахгүй.
- Нэр, логог бид хянаж баталсны дараа таны хэрэглэгчид рүү илгээж эхэлнэ. Нэр, лого өөрчлөх бүрд дахин хянана.
- Батлагдах хүртэл мессеж, имэйл зөвхөн таны бүртгэлтэй утас, имэйл хаяг руу явна. Туршихад хангалттай.
- Вэб сайт заасан бол домэйнээ DNS-ийн TXT бичлэгээр баталгаажуулна. Бичлэгийн нэр, утга console-ийн Брэнд табд гарна. Баталгаажих хүртэл имэйлд вэб сайтын холбоос гарахгүй.
- Нэг SMS-ийн нэрийг нэг бүртгэл л ашиглана.