Verify.MNDeveloper Console v2.31.0
Verify

Дэлгэцийн загвар

Session үүсгэсний дараа хэрэглэгч таны апп дээр мессеж илгээх зааврыг харна. Доорх загвараар хийвэл хэрэглэгч алдаа гаргах нь багасна.

Утаснаасаа доорх мессежийг илгээнэ үү.

Илгээх дугаар
99xxxxxx
Хүлээн авагч
144773
Мессеж
4829
Мессеж хүлээж байна4:59
• 2 SIM-тэй бол 99xxxxxx дугаартай SIM-ээс илгээнэ үү.
• Үүрэн оператор 150 ₮ авна. Мессеж ирмэгц автоматаар үргэлжилнэ.

Жишээ дэлгэц. Бид өөрсдийн нэвтрэх хуудсанд яг энэ загварыг ашигладаг.

Дэлгэцийн дүрэм

1. Илгээх дугаар, хүлээн авагч, мессежийг ижил хэмжээтэй том үсгээр харуулна. Хүлээн авагч, мессежид утсан дээр хуулах товч тавина.
2. Утсан дээр smsUri холбоосыг нээх товч тавина. Хэрэглэгч юу ч бичихгүй, илгээх товчоо л дарна.
3. Компьютер дээр товчны оронд мессежийн QR кодыг харуулна. QR-ын агуулга SMSTO:144773:1234, хариуны shortcode, text-ээс бүрдүүлнэ. Хэрэглэгч утасныхаа камераар уншуулна.
4. expiresAt хүртэлх хугацааг тоолж харуулна. Дуусахад шинэ session эхлүүлэх товч гаргана.
5. Төлөвийг 3 секунд тутам автоматаар асууна. Хажууд нь Шалгах товч тавина.
6. 2 SIM-тэй хэрэглэгчид аль SIM-ээс илгээхийг сануулна. Өөр SIM-ээс илгээвэл баталгаажихгүй.
7. Үүрэн операторын авах төлбөрийг илгээхээс өмнө харуулна.

Баталгаажмагц дараагийн алхам руу шууд шилжүүлнэ. Хэрэглэгчээс код бичүүлэхгүй. Сервер дээрээ төлөвийг дахин шалгаж, эцсийн шийдвэрээ гаргана.

Жишээ кодЖИШЭЭ

HTML ба JavaScript. Сан шаардахгүй.

Кодыг харах

Утаснаасаа доорх мессежийг илгээнэ үү.

Илгээх дугаар

Хүлээн авагч

Мессеж

Мессеж бичих апп нээх

Мессеж хүлээж байна

Шалгах

Дэлгэцийн загварын prompt

Код бичдэг AI туслахад өгвөл энэ дүрмээр дэлгэц бичнэ. Бүх prompt AI агентаар холбох хуудсанд.