Эхлэх
Verify.MN-ийн бүх үйлчилгээг нэг бүртгэл, нэг дансаар ашиглана. Үйлчилгээ бүрийг тусад нь асааж ашиглана.
| Үйлчилгээ | Юу хийдэг | Таны үлдэгдэлд |
|---|---|---|
| Verify | Хэрэглэгч таны заасан текстийг тусгай дугаарт илгээхэд утасны дугаар нь баталгаажна. OTP илгээх шаардлагагүй. | +40 ₮Орлого |
| Rule | Rule-ээ нэг удаа үүсгэхэд 3 үсэгтэй байнгын угтвар автоматаар олгогдоно. Тэр угтвартай бүх мессеж таны callback хаяг руу шууд дамжина. Session үүсгэх шаардлагагүй. | +40 ₮Орлого |
| Таны сервер хэрэглэгч рүү баталгаажуулах код, захиалга, төлбөрийн мэдэгдэл зэрэг имэйл илгээнэ. | −10 ₮Зарлага | |
| eBarimt | Борлуулалт бүрд eBarimt баримтыг API-аар гаргана. Борлуулагчийн бүртгэлийг нэг удаа хийнэ. | −20 ₮Зарлага |
| QPay | Та нэхэмжлэх үүсгэж, хэрэглэгч QPay-ээр төлнө. Төлбөр таны тохируулсан банкны данс руу орно. | +0.6 % хүртэлОрлого |
1. Бүртгүүлнэ
Утаснаасаа 144773 дугаарт SMS илгээж нэвтэрнэ. Эхний нэвтрэлтээр бүртгэл үүснэ. Нууц үг байхгүй, хэн нэгнээр батлуулах шаардлагагүй. Бүртгүүлмэгц таны үлдэгдэлд 5 000 ₮ туршилтын бонус орно. Нэвтрэх SMS бүрд үүрэн оператор 150 ₮ авна.
2. Төсөл үүсгэнэ
Console-ийн Төсөл хуудаснаас төсөл үүсгэхэд API түлхүүр хамт үүснэ. Шинэ төсөлд бүх үйлчилгээ унтраалттай байна. Хэрэгтэй үйлчилгээгээ төслийн хуудаснаас асааж, унтраана. Унтраалттай үйлчилгээний зам руу хүсэлт илгээвэл 403 буцна.
Authorization: Bearer vrf_ТАНЫ_ТҮЛХҮҮР
- Түлхүүр үүсгэх үед нэг л удаа бүтнээр харагдана, дараа нь зөвхөн эхний 12 тэмдэгт харагдана.
- Хуулж аваагүй бол төслийн хуудаснаас шинээр авна. Хуучин түлхүүр тэр даруй ажиллахаа больж, хүсэлт 401 буцна.
- Түлхүүрийг код, репо, клиентийн аппад хадгалж болохгүй. Зөвхөн серверийн орчны тохиргоонд хадгална.
- Серверийн IP хаяг тогтмол бол төслийн хуудасны Үйлдэл цэснээс IP хаягаар хязгаарлах тохиргоог асаана. Тэгвэл түлхүүрээр ирэх хүсэлтийг зөвхөн зөвшөөрсөн хаягаас хүлээн авна, бусад хаягаас ирсэн хүсэлт 403
IP_NOT_ALLOWEDбуцна. Серверийнхээ хаягийг Лог хуудасны мөрийн дэлгэрэнгүйгээс харж болно.
3. Туршина
Тусдаа туршилтын орчин байхгүй. Бодит үйлчилгээг өөрийн утсаар, бүртгэлийн 5 000 ₮ туршилтын бонусоор туршина. Бодит хэрэглээнд шилжихэд код, түлхүүр өөрчлөгдөхгүй.
Төслийн хуудсанд үйлчилгээ бүр Туршилт хэсэгтэй. Тэндээс нэг товчоор бодит хүсэлт илгээж, үр дүн, орлого, зарлагаа шууд харна. Бүх хүсэлт Лог хуудсанд бичигдэнэ.
4. Серверээсээ дуудна
Жишээ нь Verify-ийн session үүсгэнэ.
curl -X POST https://api.verify.mn/sessions \
-H "Authorization: Bearer vrf_ТАНЫ_ТҮЛХҮҮР" \
-H "Content-Type: application/json" \
-d '{"phone":"99xxxxxx","text":"1234"}'Хариуны displayInstruction талбарыг хэрэглэгчид харуулж, GET /sessions/{sessionId} хүсэлтээр төлөвийг 3 секунд тутамд асууна. Алдааны хэлбэр, кодыг Алдаа хуудаснаас үзнэ.
Имэйл (сонголттой)
Данс цэсний Тохиргоо хэсэгт имэйл хаягаа оруулаад холбоосоор баталгаажуулбал үлдэгдлийн анхааруулга, татан авалтын төлөв имэйлээр ирнэ. Нэвтрэлт, татан авалтад имэйл шаардлагагүй.