Түгээмэл асуулт
Хөгжүүлэгчдийн түгээмэл асуулт, хариулт — ихэнх хариулт энд байна. Олдохгүй бол хэрхэн хандахыг хуудасны төгсгөлөөс үзнэ үү. Бид утсаар зөвлөгөө өгдөггүй. Бүх хүсэлтийг бичгээр бүртгэж хариулна.
Verify
Session баталгаажихгүй байна. Юуг шалгах вэ?
Дараах гурвыг шалгана.
- Хэрэглэгч session үүсгэхэд ирсэн текстийг яг хэвээр нь, зөв тусгай дугаарт илгээсэн эсэх.
- Session-ий хугацаа дуусаагүй эсэх. Төлөвийг
GET /sessions/{sessionId}хүсэлтээр харна. - Тухайн мессеж Лог хуудсанд ирсэн эсэх.
Мессеж логт байхгүй бол хэрэглэгчийн утасны тооцоо хүрэлцээгүй, эсвэл үүрэн операторын талд саатсан байж болно.
Callback ирэхгүй байна.
Callback хаяг https:// хэлбэртэй, интернэтээс нээлттэй байх ёстой.
Таны сервер 3 секундын дотор 2xx кодоор хариулна. Түр алдаа гарвал бид 5 хүртэл удаа дахин илгээнэ.
Галт хана ашигладаг бол Verify.MN-ийн callback илгээдэг IP хаягуудыг зөвшөөрнө. Хаягууд төслийн Холболт хэсэгт бий.
Callback нь нэмэлт дохио тул төлөвийг GET /sessions/{sessionId} хүсэлтээр заавал шалгана.
Хэрэглэгч мессеж илгээсэн ч Логт харагдахгүй байна.
Дараахыг шалгана.
- Хүлээн авагч дугаар зөв эсэх: Verify 144773.
- 2 SIM-тэй бол session-д заасан дугаартай SIM-ээс илгээсэн эсэх. Өөр SIM-ээс илгээсэн мессеж session-д тооцогдохгүй.
- Хэрэглэгчийн утасны тооцоо хүрэлцээтэй эсэх. Үүрэн оператор Verify-д 150 ₮ авна.
- Үүрэн операторын ажиллагааг Төлөв хуудаснаас харна.
Бүгд хэвийн бол хэрэглэгчийн дугаар, илгээсэн цагийг бичиж хүсэлт илгээнэ үү.
Session-ий хугацаа дууссан бол яах вэ?
Session 300 секунд хүчинтэй. Хугацаа дуусвал EXPIRED болж сэргэхгүй тул шинэ session үүсгэнэ.
Дэлгэцэд үлдсэн хугацааг тоолж харуулж, дуусахад шинэ session эхлүүлэх товч гаргахыг зөвлөнө. Загварыг Дэлгэцийн загвар хуудаснаас үзнэ.
Өөрийн утсаар хэрхэн турших вэ?
Тусдаа туршилтын орчин байхгүй. Бүртгүүлэхэд таны үлдэгдэлд 5 000 ₮ туршилтын бонус орно.
Төслийн хуудасны Verify табын Туршилт хэсгээс нэг товчоор бодит session үүсгээд өөрийн утаснаасаа мессеж илгээнэ. Үүрэн оператор таны утасны тооцооноос 150 ₮ авна. Үр дүн Лог хуудсанд бичигдэнэ.
Бодит хэрэглээнд шилжихэд код, түлхүүр өөрчлөгдөхгүй.
Rule
Угтвар хэрхэн бүртгэх вэ?
Төслийн хуудасны Rule табын Тохиргоо хэсгээс Rule үүсгэнэ. Тэнд дугаараа (144773) сонгож, callback хаягаа (https://) оруулна.
Угтвар 3 латин үсэг бөгөөд систем автоматаар олгоно. Нэг бүртгэлд 50 хүртэл Rule үүсгэж болно.
Угтвартай мессеж callback руу ирэхгүй байна.
Дараахыг шалгана.
- Хэрэглэгч
УГТВАР:текстхэлбэрээр (жишээ ньZAH:1234) Rule-ийн дугаарт илгээсэн эсэх. - Callback хаяг
https://, интернэтээс нээлттэй эсэх. Таны сервер 3 секундын дотор 2xx кодоор хариулна. Түр алдаа гарвал бид 5 хүртэл удаа дахин илгээнэ. - Галт хана ашигладаг бол төслийн Холболт хэсэгт байгаа IP хаягуудыг зөвшөөрсөн эсэх.
- Мессеж Лог хуудсанд ирсэн эсэх, callback-ийн төлөв.
Угтвараа өөрөө сонгож болох уу?
Үгүй. Угтвар 3 латин үсэг бөгөөд Rule үүсгэхэд систем автоматаар олгоно.
Өөр угтвар хэрэгтэй бол шинэ Rule үүсгэнэ. Нэг бүртгэлд 50 хүртэл Rule үүсгэж болно.
Callback-д ямар мэдээлэл ирэх вэ?
Угтвартай мессеж ирэх бүрд таны callback хаяг GET хүсэлтээр дуудагдана.
requestId: мессежийн дугаар. Ижил дохио дахин ирвэл үүгээр танина.phone: илгээсэн хэрэглэгчийн дугаар.text: мессежийн бүтэн текст, угтвартайгаа.ruleId: аль Rule-д ирсэн.receivedAt: хүлээн авсан цаг, Улаанбаатарын цагаар.
Callback SENT болсон мессеж бүрд орлого тооцогдоно.
Имэйл spam хавтсанд орж байна.
Имэйл verify.mn домэйноос SPF, DKIM, DMARC баталгаажуулалттай илгээгдэнэ.
- Төслийн Брэнд табд харагдах нэр, лого, хариу очих хаягаа бүрэн тохируулна. Вэб сайтаа заасан бол домэйнээ баталгаажуулна.
- Хэрэглэгчийн өөрийн үйлдлийн дараа л илгээнэ. Хүлээгээгүй имэйлийг хүлээн авагч spam гэж тэмдэглэх нь элбэг.
Давтагдвал хүлээн авагчийн имэйлийн үйлчилгээ (Gmail г.м.) болон requestId утгыг бичиж хүсэлт илгээнэ үү.
Өөрийн домэйноос хэрхэн илгээх вэ?
Өөрийн домэйноос илгээх боломжгүй. Илгээгч хаяг загвараас хамаарна.
- Код:
[email protected] - Захиалга, төлбөр амжилтгүй, төлөх сануулга, цаг захиалга, бүртгэл:
[email protected] - Төлбөр хүлээн авсан, төлбөр буцаагдсан, төлбөрийн баримт:
[email protected] - eBarimt:
[email protected]
Имэйл таны харагдах нэр, лого, өнгөөр очно. Хүлээн авагч хариу бичвэл Брэнд табд тохируулсан хариу очих хаяг руу очно.
Загварын сангийн загварыг хэрхэн ашиглах вэ?
Чөлөөт текст илгээх боломжгүй. Хүсэлтэд загварын төрөл (type), өгөгдлөө (data) илгээхэд бид имэйлийг таны брэндээр бүрдүүлнэ.
Төрлүүдийн жагсаалт, өгөгдлийн дүрмийг Загварын сан хуудаснаас үзнэ. Харагдацыг төслийн хуудасны Email табын Загвар хэсгээс харна.
Хэрэгтэй загвар байхгүй бол хүсэлт илгээнэ үү.
Имэйл хүргэгдсэн эсэхийг хэрхэн шалгах вэ?
Илгээлтийн хариунд ирсэн requestId утгаар GET /email/{requestId} хүсэлт илгээнэ.
QUEUED: илгээгдэхийг хүлээж байна. Төлбөр хасагдсан, илгээж чадаагүй бол буцаан орно.SENT: имэйл серверт хүлээн авагдсан. 10 ₮ хасагдсан.FAILED: илгээгдээгүй (имэйл сервер хүлээн аваагүй, эсвэл хүчинтэй хугацаа нь дууссан). Төлбөр буцаан орно.
Илгээлтийн лог Лог хуудсанд 30 хоног хадгалагдана.
Илгээгчийн нэр, логогоо хэрхэн солих вэ?
Төслийн хуудасны Брэнд табаас солино. Харагдах нэр заавал. Лого (PNG эсвэл JPG, 200 KB хүртэл), үндсэн өнгө, вэб сайт, хариу очих хаяг, хөлийн мөр сонголттой.
Нэр, лого өөрчлөх бүрд дахин хянагдана. Батлагдах хүртэл имэйл зөвхөн таны бүртгэлтэй хаяг руу явна.
eBarimt
Борлуулагчийн бүртгэлээ хэрхэн холбох вэ?
Төслийн хуудасны eBarimt табын Тохиргоо хэсэгт бүртгэнэ. Байгууллага бол 7 оронтой регистр (Лавлах товчийг дарахад нэр, ТТД автоматаар бөглөгдөнө), хувь хүн бол 12 оронтой иргэний бүртгэлийн дугаар оруулаад байршил, үйлчилгээний төрлөө сонгоно.
Хадгалмагц холболтын хүсэлт үүснэ. Борлуулагч холболтыг e-invoice.ebarimt.mn дээр батална. Алхам алхмын заавар төслийн хуудасны eBarimt табын Тохиргоо хэсэгт гарна.
SETTINGS_INCOMPLETE алдаа гарлаа.
Төслийн үйлчилгээний тохиргоо дутуу байна.
- eBarimt: борлуулагч тохируулаагүй эсвэл холболтоо батлаагүй. Төслийн eBarimt табын Тохиргоог гүйцээнэ.
- QPay: төлбөр хүлээн авах данс тохируулаагүй. Төслийн QPay табын Тохиргоог гүйцээнэ.
Байгууллагад баримт хэрхэн гаргах вэ?
Хүсэлтэд худалдан авагч байгууллагын регистрийн дугаарыг customerRegNo талбарт өгнө. Байгууллагын баримтад сугалааны дугаар байхгүй.
Орхивол иргэний баримт гарна. Иргэний eBarimt-ын 8 оронтой кодыг consumerNo талбарт өгвөл баримт түүний бүртгэлд шууд орно.
Гаргасан баримтыг хэрхэн буцаах вэ?
Баримт гаргахад ирсэн ddtd утгаар DELETE /ebarimt/receipts/{ddtd} хүсэлт илгээнэ. Баримтыг бүтнээр нь цуцална. Дүн, барааг засах бол цуцлаад шинээр гаргана.
Цуцлалт бүрд 20 ₮ хасагдана. Иргэн баримтаа eBarimt-д бүртгүүлсэн бол цуцлалтыг тэр иргэн зөвшөөрөх шаардлагатай байж болно. Энэ шат манайд харагдахгүй, хариу RETURNED хэвээр ирнэ.
Туршилтын баримт татварын системд бүртгэгдэх үү?
Тусдаа туршилтын орчин байхгүй. Гаргасан баримт бүр бодит баримт.
Туршсан баримтаа DELETE /ebarimt/receipts/{ddtd} хүсэлтээр цуцална. Баримт гаргах, цуцлах бүрд 20 ₮ хасагдана.
QPay
QPay-г хэрхэн тохируулах вэ?
Төслийн хуудасны QPay табын Тохиргоо хэсэгт төлөвлөгөө ба төлбөр хүлээн авах дансаа тохируулна. QPay-д тусад нь бүртгүүлэх шаардлагагүй.
Төлбөр хүлээн авах данс анхдагчаар Хөгжүүлэгчийн данс буюу Данс цэсний Тохиргоо хэсэгт бүртгэсэн банкны данс. Өөр данс заах бол IBAN-аа оруулна.
Хоёр төлөвлөгөөнд QPay-ийн шимтгэл 1 % багтсан, нэмж суутгахгүй. 1 % төлөвлөгөөнд төлөгдсөн нэхэмжлэх бүрд 50 ₮ үлдэгдлээс хасагдана. 2 % төлөвлөгөөнд гүйлгээний 0.6 % таны үлдэгдэлд орлого болж орно. Дэлгэрэнгүйг Төлөвлөгөө хуудаснаас үзнэ. Төлбөр хүлээн авах данс тохируулаагүй бол QPay-г асаах боломжгүй.
Нэхэмжлэх төлөгдсөнийг хэрхэн мэдэх вэ?
GET /qpay/invoices/{invoiceId} хүсэлтээр төлөвийг асууна: OPEN, PAID, EXPIRED. Хэрэглэгч төлж байх хооронд 3 секунд тутамд асууна.
Нэхэмжлэх үүсгэхдээ callbackUrl өгсөн бол төлөгдөх үед дохио очно. Дохио гарын үсэггүй тул ирмэгц төлөвийг дахин шалгана.
Нэхэмжлэх 24 цаг хүчинтэй.
Төлөгдсөн ч callback ирээгүй байна.
Дараахыг шалгана.
- Нэхэмжлэх үүсгэх хүсэлтэд
callbackUrlөгсөн эсэх. Орхивол дохио очихгүй. - Хаяг
https://, интернэтээс нээлттэй эсэх. Таны сервер 3 секундын дотор 2xx кодоор хариулна. Түр алдаа гарвал бид 5 хүртэл удаа дахин илгээнэ. - Галт хана ашигладаг бол төслийн Холболт хэсэгт байгаа IP хаягуудыг зөвшөөрсөн эсэх.
Callback-аас үл хамааран төлөвийг GET /qpay/invoices/{invoiceId} хүсэлтээр асууж шийдвэрээ гаргана.
Төлбөрийн мөнгө хэзээ, аль дансанд орох вэ?
Хэрэглэгчийн төлсөн мөнгө төсөлд тохируулсан банкны данс руу шууд орно. Шимтгэлийг (1 % эсвэл 2 %, QPay-ийн шимтгэл багтсан) суутгаад үлдсэн нь орно.
2 % төлөвлөгөөнд 0.6 % нь таны Verify.MN-ийн үлдэгдэлд орлого болж орно.
Данс, төлбөр
Дансаа хэрхэн цэнэглэх вэ?
Данс хуудаснаас нэхэмжлэх үүсгээд QR эсвэл холбоосоор төлнө. Хамгийн багадаа 100 ₮ цэнэглэнэ. Өөр хүн төлөх бол нэхэмжлэхийн холбоосыг түүнд илгээнэ. Нэхэмжлэх 24 цаг хүчинтэй.
Цэнэглэх дүн дээр НӨАТ 10 % нэмэгдэнэ. Жишээ нь 100 000 ₮ цэнэглэхэд 110 000 ₮ төлж, үлдэгдэлд 100 000 ₮ орно.
Цэнэглэсэн ч үлдэгдэл нэмэгдээгүй байна.
Төлбөр баталгаажмагц данс цэнэглэгдэнэ. Данс хуудасны гүйлгээнээс нэхэмжлэхийн төлөвийг шалгана.
Банкнаас мөнгө хасагдсан ч цэнэглэгдээгүй бол төлсөн цаг, банкаа бичиж Данс, төлбөр ангиллаар хүсэлт илгээнэ үү.
Орлогоо хэрхэн татан авах вэ?
Эхлээд Данс цэсний Тохиргоо хэсэгт банкны данс, данс эзэмшигчийн нэрийг бүртгэнэ. Дараа нь Данс хуудаснаас татан авах хүсэлт гаргана.
Хамгийн багадаа 1 000 ₮ татан авна. Зөвхөн орлого татагдана. Цэнэглэлт, туршилтын бонус татагдахгүй.
Хүсэлт ажлын 5 хоногийн дотор төлөгдөнө. Төлөв өөрчлөгдөх бүрд имэйл ирнэ.
INSUFFICIENT_BALANCE алдаа гарлаа.
Үлдэгдэл хүрэхгүй байна (402). Email 10 ₮, eBarimt 20 ₮, QPay-ийн 1 % төлөвлөгөөнд нэхэмжлэхийн хураамж 50 ₮ үлдэгдлээс хасагдана.
Үлдэгдэл 0 болоход илгээлт зогсоно. Verify, Rule-ийн хүлээн авалт үргэлжилнэ.
Данс хуудаснаас цэнэглэнэ. Үлдэгдэл багасахад имэйл авах босгыг Данс цэсний Тохиргоо хэсэгт тохируулна.
Туршилтын бонус яагаад татагдахгүй вэ?
Бүртгүүлэхэд орох 5 000 ₮ бонус нь үйлчилгээг туршихад зориулагдсан.
Татан авалт зөвхөн орлогоос хийгдэнэ. Хураамж эхлээд бонусаас хасагдана.
Цэнэглэсэн мөнгөө буцааж авч болох уу?
Цэнэглэлт нь үйлчилгээний урьдчилгаа төлбөр тул зөвхөн үйлчилгээний төлбөрт зарцуулагдана, татагдахгүй. Татан авалт зөвхөн орлогоос хийгдэнэ.
Бүртгэлээ цуцлахад ашиглаагүй цэнэглэлт сүүлийн цэнэглэлтээс хойш 30 хоногийн дараа таны банкны данс руу шилжинэ. НӨАТ буцаагдахгүй.
Бүртгэлээ хэрхэн цуцлах вэ?
Данс цэсний Тохиргоо хэсгийн хамгийн доорх Бүртгэл цуцлах товчоор цуцална. Бүртгэлтэй дугаараасаа SMS илгээж баталгаажуулна.
Орлого цуцлахад банкны данс руу шууд шилжинэ. Ашиглаагүй цэнэглэлт сүүлийн цэнэглэлтээс хойш 30 хоногийн дараа шилжинэ, туршилтын бонус шилжихгүй.
Цуцалсны дараа API түлхүүрүүд хүчингүй болж, энэ дугаараар дахин нэвтрэх боломжгүй. Нээлттэй татан авалтын хүсэлт дууссаны дараа цуцална.
Цэнэглэлтийн eBarimt-аа хэрхэн авах вэ?
Данс цэсний Тохиргоо хэсгийн eBarimt хэсэгт баримтаа хувь хүн эсвэл байгууллагын (регистр) нэрээр авах, аль имэйл рүү илгээхийг сонгоно. Нэхэмжлэх бүр дээр, төлөх үедээ өөрчилж болно.
Төлбөр ормогц баримт автоматаар гарч, сонгосон имэйл рүү илгээгдэнэ. Гарсан баримтыг өөрчлөх, буцаах боломжгүй тул төлөхөөсөө өмнө шалгана.
Ерөнхий
API түлхүүрээ хаанаас авч, хэрхэн шинэчлэх вэ?
Төсөл хуудаснаас төсөл үүсгэхэд түлхүүр хамт үүснэ. Түлхүүр зөвхөн үүсэх үед бүтнээр харагдана, дараа нь эхний 12 тэмдэгт л харагдана.
Хуулж аваагүй бол төслийн хуудаснаас шинээр авна. Хуучин түлхүүр тэр даруй ажиллахаа больж, хүсэлт 401 буцна.
Түлхүүрийг код, репо, клиентийн аппад хадгалж болохгүй. Зөвхөн серверийн орчны тохиргоонд хадгалж, Authorization: Bearer vrf_… header-ээр илгээнэ.
UNAUTHORIZED, SCOPE_NOT_ALLOWED алдаа гарлаа.
UNAUTHORIZED(401): түлхүүр байхгүй, буруу, эсвэл хүчингүй болсон. Шинээр авсан бол хуучин түлхүүр хүчингүй.Authorization: Bearer vrf_…header-ийг шалгана.SCOPE_NOT_ALLOWED(403): төсөлд тухайн үйлчилгээ унтраалттай. Төслийн хуудаснаас үйлчилгээг асаана.
Session-ий замд 401 нь Unauthorized гэж ирнэ.
RATE_LIMITED алдаа гарлаа.
Хэт олон хүсэлт илгээсэн байна (429). Түр хүлээгээд дахин илгээнэ.
Төлөвийг 3 секундээс богино зайтай асууж болохгүй. Хариу ирээгүй хүсэлтийг ижил Idempotency-Key утгаар дахин илгээнэ.
Хязгаар таны хэрэглээнд байнга хүрэлцэхгүй бол хүсэлт илгээнэ үү.
Нэг хүсэлтийг давхар илгээхээс хэрхэн сэргийлэх вэ?
Email, eBarimt, QPay-ийн хүсэлтэд Idempotency-Key header заавал (1–128 тэмдэгт). Ижил утгаар дахин илгээвэл давхар мессеж, имэйл, баримт, нэхэмжлэх үүсэхгүй, өмнөх хариу буцна. Захиалгын дугаар зэрэг давтагдахгүй утга өгнө, жишээ нь order-1042.
- 5xx алдаа эсвэл хариу ирээгүй бол ижил утгаар дахин илгээнэ.
- 4xx алдаа гарвал дахин илгээхгүй, хүсэлтээ засна.
IDEMPOTENCY_IN_PROGRESS(409): ижил хүсэлт боловсруулагдаж байна, хэдэн секунд хүлээнэ.IDEMPOTENCY_CONFLICT(422): ижил утгыг өөр агуулгатай хүсэлтэд ашигласан.
Төсөл хязгаарлагдсан, данс түр хаагдсан гэж гарлаа.
RESTRICTED(403): төсөл эсвэл үйлчилгээ хязгаарлагдсан. Шалтгааныг төслийн хуудаснаас харна.ACCOUNT_FROZEN(423): данс түр хаалттай.
Шалтгааныг арилгасан, эсвэл тодруулах зүйл байвал Данс, төлбөр ангиллаар хүсэлт илгээнэ үү.
Passkey-ээр хэрхэн нэвтрэх вэ?
Данс цэсний Тохиргоо хэсгийн Passkey хэсгээс нэмнэ. Хурууны хээ, царай эсвэл төхөөрөмжийн PIN кодоор баталгаажуулна. Сүүлийн 10 минутад нэвтрээгүй бол бүртгэлтэй дугаараасаа SMS илгээж баталгаажуулна.
Дараа нь нэвтрэх хуудасны Passkey ашиглан нэвтрэх товчоор SMS илгээхгүйгээр нэвтэрнэ. Passkey дэмждэггүй хөтөч дээр товч харагдахгүй.
Асуудал гарвал:
- Түгээмэл асуулт — ихэнх хариулт энд байна.
- Тусламжийн хүсэлт — console › Тусламж. Хүсэлт бүр бүртгэгдэж, хариу имэйлээр очно.
- Facebook чат — илүү хурдан хариу хэрэгтэй бол.
- Имэйл [email protected] — баримт, нотолгоотой албан хүсэлт (гүйлгээ, гомдол).
Бид утсаар зөвлөгөө өгдөггүй. Бүх хүсэлтийг бичгээр бүртгэж хариулна.