Verify.MNDeveloper Console v2.31.0
eBarimt

Баримт гаргах

Таны сервер борлуулалт бүрд баримт гаргаж, сугалааны дугаар болон QR кодыг хэрэглэгчид харуулна. Баримт Тохиргоонд бүртгэсэн борлуулагчийн нэр, ТТД-ээр гарна. Баримт бүрд таны үлдэгдлээс 20 ₮ хасагдана.

Борлуулагч, үйлчилгээний төрөл, байршлыг console-ийн төслийн хуудасны eBarimt табын Тохиргоо хэсэгт нэг удаа бүртгэнэ. Хүсэлтэд дүн, баримтад гарах үйлчилгээ, барааны нэрийг илгээнэ. НӨАТ, төлбөрийн хэлбэрийг систем өөрөө тавина. Сугалааны дугаар, QR кодын агуулга манай логд хадгалагдахгүй.

POST/ebarimt/receiptsБаримт гаргах
ХүсэлтRequest
Idempotency-Keyзаавалheader
Ижил утгаар дахин илгээвэл давхар баримт гарахгүй, өмнөх хариу буцна.
amountзаавал
Нийт дүн, НӨАТ шингэсэн.
customerRegNoсонголттой
Худалдан авагч байгууллагын регистрийн дугаар. Өгвөл байгууллагын баримт гарна. Орхивол иргэний баримт гарна.
consumerNoсонголттой
Иргэний eBarimt-ын 8 оронтой код. Өгвөл баримт түүний бүртгэлд шууд орно.
nameзаавал
Баримтад гарах үйлчилгээ, барааны нэр. items илгээвэл шаардлагагүй.
paymentCodeсонголттой
Төлбөрийн хэлбэр. Орхивол BANK_TRANSFER (банкны шилжүүлэг). Бусад нь BANK_TRANSFER_QPAY, PAYMENT_CARD, CASH.
itemsсонголттой
Олон мөртэй баримтад. Мөр бүрд name, qty, unitPrice. Орхивол нийт дүн, нэрээр нэг мөр гарна.
curl -X POST https://api.verify.mn/ebarimt/receipts \
  -H "Authorization: Bearer vrf_ТАНЫ_ТҮЛХҮҮР" \
  -H "Idempotency-Key: order-1042" \
  -H "Content-Type: application/json" \
  -d '{"amount":180000,"name":"Гитар групп сургалт"}'
ХариуResponse201
ddtd
Баримтын дахин давтагдашгүй дугаар, 33 орон. Цуцлахад хэрэглэнэ.
vat
Дүнд шингэсэн НӨАТ.
lottery
Сугалааны дугаар. Байгууллагын баримтад байхгүй.
qrData
QR кодын агуулга. Хэрэглэгч eBarimt аппаараа уншуулж баримтаа бүртгүүлнэ.
date
Баримт гарсан огноо.
json
{
  "ddtd": "000001234567890123456789012345678",
  "status": "ISSUED",
  "amount": 180000,
  "vat": 16363.64,
  "lottery": "FG 57069045",
  "qrData": "8942051773…",
  "date": "2026-10-12 14:28:10"
}
АлдааErrors
400VALIDATION_FAILEDIdempotency-Key байхгүй, талбар буруу, эсвэл мөрүүдийн дүн нийт дүнтэй таарахгүй.
401UNAUTHORIZEDТүлхүүр буруу эсвэл хүчингүй болсон.
402INSUFFICIENT_BALANCEҮлдэгдэл хүрэхгүй. Баримт бүрд үлдэгдлээс 20 ₮ хасагдана.
403SCOPE_NOT_ALLOWEDТөсөлд энэ үйлчилгээ унтраалттай.
403IP_NOT_ALLOWEDТөсөл IP хаягаар хязгаарлагдсан, хүсэлт зөвшөөрөөгүй хаягаас ирсэн.
409SETTINGS_INCOMPLETEБорлуулагч бүртгээгүй эсвэл борлуулагч холболтыг батлаагүй.
409IDEMPOTENCY_IN_PROGRESSИжил хүсэлт боловсруулагдаж байна.
422IDEMPOTENCY_CONFLICTИжил Idempotency-Key өөр агуулгатай хүсэлтэд ашиглагдсан.
424THIRD_PARTYeBarimt-ын систем холбогдсонгүй, баримт гараагүй, хураамж буцсан. Ижил Idempotency-Key утгаар дахин илгээнэ.
424RESULT_UNKNOWNБаримт гарсан эсэх тодорхойгүй. Ижил Idempotency-Key утгаар хэдэн минутын дараа, 24 цагийн дотор дахин илгээхэд баримт эсвэл тодорхой хариу ирнэ. Шинэ утгаар бүү илгээ.
  • Хүсэлтэд дүн, нэр хоёрыг л заавал илгээнэ. Үйлчилгээний төрлийг Тохиргооны Борлуулагч хэсгээс авна. НӨАТ, төлбөрийн хэлбэрийг систем өөрөө тавина.
  • Сугалааны дугаар, QR кодын агуулга зөвхөн энэ хариунд нэг удаа ирнэ. Эдгээрийг өөрийн системд хадгалж болохгүй, хэрэглэгчид шууд харуулна.
  • Ижил Idempotency-Key-ийн хариуг 24 цаг хадгална. Тэр түлхүүрээр өмнө баримт гарсан бол 24 цагаас хойш ижил утгаар илгээхэд шинэ баримт гарахгүй, 422 IDEMPOTENCY_CONFLICT ирнэ. Хариуны ddtd талбарт тэр баримтын дугаар байна.
DELETE/ebarimt/receipts/{ddtd}Баримт цуцлах
ХүсэлтRequest
ddtdзаавалзам
Баримт гаргахад ирсэн дугаар.
curl
curl -X DELETE https://api.verify.mn/ebarimt/receipts/{ddtd} \
  -H "Authorization: Bearer vrf_ТАНЫ_ТҮЛХҮҮР"
ХариуResponse200
Төлөв
RETURNED
Цуцлах хүсэлтийг eBarimt-ын систем хүлээж авсан.
json
{
  "ddtd": "000001234567890123456789012345678",
  "status": "RETURNED"
}
АлдааErrors
401UNAUTHORIZEDТүлхүүр буруу эсвэл хүчингүй болсон.
402INSUFFICIENT_BALANCEҮлдэгдэл хүрэхгүй.
403SCOPE_NOT_ALLOWEDТөсөлд энэ үйлчилгээ унтраалттай.
403IP_NOT_ALLOWEDТөсөл IP хаягаар хязгаарлагдсан, хүсэлт зөвшөөрөөгүй хаягаас ирсэн.
404NOT_FOUNDБаримт олдсонгүй.
409ALREADY_RETURNEDБаримт аль хэдийн цуцлагдсан.
424THIRD_PARTYeBarimt-ын систем холбогдсонгүй. Дахин оролдоно уу.
  • Баримтыг бүтнээр нь цуцална. Дүн, барааг засах бол цуцлаад шинээр гаргана.
  • Цуцлалт бүрд үлдэгдлээс 20 ₮ хасагдана.
  • Иргэн баримтаа eBarimt-д бүртгүүлсэн бол цуцлалтыг тэр иргэн зөвшөөрөх шаардлагатай байж болно. Энэ шат манайд харагдахгүй, хариу RETURNED хэвээр ирнэ.