# Verify.MN > Хөгжүүлэгчдэд зориулсан интеграцын платформ (developer integration platform, Mongolia). Бүх холболт нэг дор. Verify.MN нь SMS-ээр утас баталгаажуулах (phone verification), угтвартай SMS хүлээн авах, гүйлгээний имэйл, QPay, eBarimt-ийг нэг API, нэг түлхүүрээр холбоно. Үүрэн оператор, QPay, eBarimt тус бүртэй гэрээ байгуулах, компани бүртгүүлэх шаардлагагүй. - Сайт: https://verify.mn/ - API base URL: https://api.verify.mn - Нэвтрэлт (authentication): `Authorization: Bearer vrf_...` — төслийн API түлхүүр (API key). Түлхүүрийг зөвхөн серверийн орчны тохиргоонд хадгална, код, репо, клиентийн аппад биш. - Хэл: заавар Монгол хэлээр; зам, талбар, алдааны код, enum англиар. - Үнийн зарчим (pricing): бүртгэлийн хураамж, сарын суурь хураамж, барьцаа төлбөр 0 ₮ — зөвхөн хэрэглээгээрээ төлнө. Бүртгүүлмэгц 5 000 ₮ туршилтын бонус. Тусдаа туршилтын орчин байхгүй: бодит үйлчилгээг бонусоор туршина. Эхлэх 3 алхам: 1. https://verify.mn/login/ — утаснаасаа 144773 дугаарт SMS илгээж нэвтэрнэ. Эхний нэвтрэлтээр бүртгэл үүсч, үлдэгдэлд 5 000 ₮ бонус орно. 2. Console-ийн Төсөл хуудаснаас төсөл үүсгэж API түлхүүрээ авна. Хэрэгтэй үйлчилгээгээ төсөл дээрээ асаана (шинэ төсөлд бүгд унтраалттай). 3. Серверээсээ API дуудна. Үр дүн, орлого, зарлагаа console-ийн Лог хуудаснаас харна. ## Үйлчилгээ - [Verify](https://verify.mn/docs/session/): Утас баталгаажуулалт. Хэрэглэгч таны заасан текстийг тусгай дугаарт илгээхэд утасны дугаар нь баталгаажна. OTP илгээх шаардлагагүй. Үнэ: +40 ₮ (орлого) баталгаажсан мессеж бүрд; хэрэглэгч үүрэн операторт 150 ₮ төлнө. - [Rule](https://verify.mn/docs/rule/): Байнгын угтвартай мессеж. Rule-ээ нэг удаа үүсгэхэд 3 үсэгтэй байнгын угтвар автоматаар олгогдоно. Тэр угтвартай бүх мессеж таны callback хаяг руу шууд дамжина. Session үүсгэх шаардлагагүй. Үнэ: +40 ₮ (орлого) хүлээн авсан мессеж бүрд, 144773 дугаарт; хэрэглэгч үүрэн операторт 150 ₮ төлнө. - [Email](https://verify.mn/docs/email-send/): Мэдэгдлийн имэйл илгээлт. Таны сервер хэрэглэгч рүү баталгаажуулах код, захиалга, төлбөрийн мэдэгдэл зэрэг имэйл илгээнэ. Үнэ: −10 ₮ (зарлага) имэйл бүрд. - [eBarimt](https://verify.mn/docs/ebarimt-receipt/): eBarimt баримт. Борлуулалт бүрд eBarimt баримтыг API-аар гаргана. Борлуулагчийн бүртгэлийг нэг удаа хийнэ. Үнэ: −20 ₮ (зарлага) баримт бүрд. - [QPay](https://verify.mn/docs/qpay-invoice/): QPay нэхэмжлэх. Та нэхэмжлэх үүсгэж, хэрэглэгч QPay-ээр төлнө. Төлбөр таны тохируулсан банкны данс руу орно. Үнэ: −50 ₮ / +0.6 % (зарлага / орлого) төлбөр бүрд, 1 % / 2 % төлөвлөгөөнд. ## Заавар - [Эхлэх](https://verify.mn/docs/): Verify.MN-д бүртгүүлж, төсөл ба API түлхүүр үүсгээд SMS баталгаажуулалт, имэйл, QPay, eBarimt-ийг нэг API-аар холбох заавар. - [Эхлэх — AI агентаар холбох](https://verify.mn/docs/agents/): Claude Code, Codex, Cursor зэрэг AI агентад Verify.MN-ийн заавраа llms.txt-ээр, бэлэн prompt-оор өгч, SMS, QPay, eBarimt-ийн холболтыг бичүүлэх. - [Эхлэх — Түгээмэл асуулт](https://verify.mn/docs/faq/): Бүртгэл, үнэ, SMS баталгаажуулалт, имэйл, QPay, eBarimt, данс цэнэглэлт, орлого татан авалтын талаарх түгээмэл асуулт, хариулт. - [Эхлэх — Алдаа](https://verify.mn/docs/errors/): Verify.MN API-ийн алдааны хариуны хэлбэр, код бүрийн шалтгаан, шийдэл. Idempotency-Key-ээр давхардалгүй дахин илгээх дүрэм. - [Verify — Session](https://verify.mn/docs/session/): Хэрэглэгч 144773 дугаарт SMS илгээж утасны дугаараа баталгаажуулна. OTP илгээх шаардлагагүй. Session үүсгэх, төлөв шалгах API. - [Verify — Дэлгэцийн загвар](https://verify.mn/docs/session-ui/): Хэрэглэгчид SMS илгээх зааврыг таны апп дээр харуулах дэлгэцийн загвар. Verify-ийн session-д хэрэглэнэ. - [Verify — Callback](https://verify.mn/docs/callback/): Session баталгаажихад таны сервер рүү ирэх GET callback, x-verify-signature (HMAC-SHA256) гарын үсгийг шалгах, төлөвийг дахин батлах. - [Rule](https://verify.mn/docs/rule/): Хэрэглэгч ZAH:1234 хэлбэрийн SMS илгээх бүрд мессеж таны callback хаяг руу дамжина. Санал асуулга, захиалга, эрхийн кодод тохиромжтой. - [Email — Илгээх](https://verify.mn/docs/email-send/): Баталгаажуулах код, захиалга, төлбөрийн мэдэгдэл зэрэг имэйлийг таны брэндээр, бэлэн загвараар илгээнэ. Имэйл бүр 10 ₮. - [Email — Төлөв шалгах](https://verify.mn/docs/email-status/): Илгээсэн имэйлийн requestId-аар төлөвийг шалгах API, илгээлтийн лог хадгалах хугацаа. - [Загвар — Загварын сан](https://verify.mn/docs/templates/): Email-ийн бэлэн загварууд: нэг удаагийн код, захиалга, төлбөр, баримт. Загварын төрөл (type), өгөгдлийн (data) талбар ба дүрэм. - [Загвар — Брэнд](https://verify.mn/docs/brand/): Мессежийн эхэнд орох SMS-ийн нэр, имэйлийн харагдах нэр, лого, өнгө, илгээгч хаяг, брэндийн хяналтын дүрэм. - [eBarimt — Баримт гаргах](https://verify.mn/docs/ebarimt-receipt/): eBarimt API холбох: борлуулалт бүрд төлбөрийн баримт гаргаж, сугалааны дугаар, QR кодыг хэрэглэгчид харуулна. Баримт бүр 20 ₮. - [eBarimt — Борлуулагчийн бүртгэл](https://verify.mn/docs/ebarimt-merchant/): Баримт гаргах борлуулагч (байгууллага эсвэл хувь хүн), байршил, үйлчилгээний төрлийг бүртгэж, e-invoice.ebarimt.mn дээр холболтоо батлах. - [QPay — Нэхэмжлэх үүсгэх](https://verify.mn/docs/qpay-invoice/): QPay API холбох: нэхэмжлэх үүсгэж QR код, банкны аппын холбоосыг хэрэглэгчид харуулна. Төлбөр таны банкны данс руу шууд орно. - [QPay — Төлөв](https://verify.mn/docs/qpay-status/): QPay нэхэмжлэх төлөгдсөн эсэхийг шалгах API, төлөгдөх үед ирэх callback дохио, дохиог дахин шалгаж батлах дүрэм. - [QPay — Төлөвлөгөө](https://verify.mn/docs/qpay-terms/): QPay-ийн төлөвлөгөөнүүдийг харьцуулах: шимтгэл, таны орлого, төлбөр хүлээн авах данс, нэхэмжлэхийн хүчинтэй хугацаа. - [Данс — Үнэ](https://verify.mn/docs/price/): Verify.MN-ийн үнийн хүснэгт: суурь хураамжгүй, зөвхөн хэрэглээгээр. Үйлчилгээ тус бүрийн орлого, зарлага, QPay-ийн төлөвлөгөө. - [Данс — Цэнэглэлт](https://verify.mn/docs/topup/): Зарлагатай үйлчилгээнд зориулж дансаа QR эсвэл холбоосоор цэнэглэнэ. Хамгийн багадаа 100 ₮, НӨАТ 10 %. Нэхэмжлэхийг өөр хүнээр төлүүлж болно. - [Данс — Татан авалт](https://verify.mn/docs/withdraw/): Орлогоо хүссэн үедээ, хамгийн багадаа 1 000 ₮ татан авна. Хүсэлт гаргаснаас хойш ажлын 5 хоногийн дотор банкны данс руу шилжинэ. ## Холбоо барих Асуудал гарвал: 1. [Түгээмэл асуулт](https://verify.mn/docs/faq/) — ихэнх хариулт энд байна. 2. [Тусламжийн хүсэлт](https://verify.mn/app/help/) — console › Тусламж. Хүсэлт бүр бүртгэгдэж, хариу имэйлээр очно. 3. [Facebook чат](https://m.me/verifymn) — илүү хурдан хариу хэрэгтэй бол. 4. [Имэйл info@verify.mn](mailto:info@verify.mn) — баримт, нотолгоотой албан хүсэлт (гүйлгээ, гомдол). Бид утсаар зөвлөгөө өгдөггүй. Бүх хүсэлтийг бичгээр бүртгэж хариулна. ## Optional - [Бүх заавар нэг файлд](https://verify.mn/llms-full.txt): Зааврын бүх хэсэг цэвэр текстээр. - [Төлөв](https://verify.mn/status/): Verify.MN-ийн үйлчилгээ болон үүрэн оператор бүрийн одоогийн ажиллагааны төлөв. - [Үйлчилгээний нөхцөл](https://verify.mn/terms/): Verify.MN-ийн үйлчилгээг ашиглах нөхцөл, хөгжүүлэгч болон Verify.MN-ийн эрх, үүрэг. - [Нууцлалын бодлого](https://verify.mn/privacy/): Verify.MN хөгжүүлэгч болон эцсийн хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг тухай.