Verify.MNDeveloper Console v2.31.0
Данс

Цэнэглэлт

Email, eBarimt үйлчилгээний зарлагад зориулж дансаа урьдчилан цэнэглэнэ. Console-оос нэхэмжлэх үүсгээд QR эсвэл холбоосоор та өөрөө, эсвэл захиалагч тань төлнө. Төлбөр баталгаажмагц данс цэнэглэгдэнэ.

  • Хамгийн багадаа 100 ₮ цэнэглэнэ. Нэхэмжлэх 24 цаг хүчинтэй, олон нэхэмжлэх нэг зэрэг нээлттэй байж болно.
  • Өөр хүн төлөх бол нэхэмжлэхийн холбоосыг түүнд илгээнэ.
  • Цэнэглэх дүн дээр НӨАТ 10 % нэмэгдэнэ. Жишээ нь 100 000 ₮ цэнэглэхэд 110 000 ₮ төлж, үлдэгдэлд 100 000 ₮ орно. НӨАТ-ын баримт олгогдоно.
  • Үлдэгдэл, үйлчилгээний үнэ НӨАТ-гүй цэвэр дүнгээр тооцогдоно.
  • Цэнэглэсэн дүн зөвхөн үйлчилгээний төлбөрт зарцуулагдана, татагдахгүй. Хураамж эхлээд туршилтын бонусаас, дараа нь цэнэглэлтээс, сүүлд нь орлогоос хасагдана.
  • Бүртгэлээ цуцлахад ашиглаагүй цэнэглэлт сүүлийн цэнэглэлтээс хойш 30 хоногийн дараа таны банкны данс руу шилжинэ. НӨАТ буцаагдахгүй.
  • Анхааруулгын босгыг та тохируулна, үлдэгдэл түүнээс доош орвол имэйл ирнэ.