eBarimt
Борлуулагчийн бүртгэл
Баримт Тохиргоонд бүртгэсэн борлуулагчийн нэр, ТТД-ээр гарна. Борлуулагч нь байгууллага эсвэл хувь хүн байна. Баримт гаргаж эхлэхийн өмнө борлуулагч болон байршлыг console-ийн төслийн хуудасны eBarimt табын Тохиргоо хэсэгт бүртгэж, борлуулагч холболтыг батална. Бүртгэлийг нэг удаа хийнэ.
Таны оруулах зүйл
| Талбар | Утга |
|---|---|
| Байгууллагын регистрийн дугаар | Байгууллагын 7 оронтой регистрийн дугаарыг оруулаад Лавлах товчийг дарахад нэр, ТТД, НӨАТ төлөгч эсэх автоматаар бөглөгдөнө. |
| Иргэний бүртгэлийн дугаар | Хувь хүн борлуулагчийн 12 оронтой иргэний бүртгэлийн дугаарыг оруулаад Лавлах товчийг дарахад нэр гарна. |
| Байршил | Аймаг, дүүрэг болон сум, хороогоо сонгоно. Баримтад бичигдэх байршлын кодыг систем өөрөө тодорхойлно. |
| Үйлчилгээний төрөл | Борлуулагч хэсэгт онлайн үйлчилгээний төрлөө сонгоно. Баримтад үйлчилгээний ангилал болж бичигдэнэ. |
Автоматаар тавигдах зүйл
| Талбар | Утга |
|---|---|
| НӨАТ | Борлуулагч НӨАТ төлөгч бол 10 %. Төлөгч биш бол тооцохгүй. |
| Төлбөрийн хэлбэр | Банкны шилжүүлэг. |
Байршил, үйлчилгээний төрөл нь Тохиргоонд бүртгэсэн борлуулагчийн татварын тайланд тусах тул үнэн зөв оруулна уу. Баримтад гарах үйлчилгээний нэрийг хүсэлт бүрд илгээнэ.
Холболтыг батлах
Борлуулагчийг хадгалмагц холболтын хүсэлт үүснэ. Хүсэлт eBarimt-ын системд илгээгдмэгц Тохиргооны Борлуулагч хэсэгт батлах заавар гарна. Борлуулагч батлах хүртэл баримт гарахгүй.
Хүсэлтийг борлуулагчаар бүртгэсэн байгууллага эсвэл хувь хүн өөрөө e-invoice.ebarimt.mn дээр батална.
- Борлуулагчийг өөр ТТД-ээр сольбол холболтыг дахин батална.
- Салбараар бүртгэлтэй татвар төлөгч баримт гаргах боломжгүй.