Эхлэх
Алдаа
Алдаа бүр HTTP кодтой, нэг хэлбэрийн хариутай ирнэ. code талбараар алдааг танина. message талбарт Монгол хэлээр тайлбар ирнэ.
{"statusCode":403,"message":"Төсөлд энэ үйлчилгээ унтраалттай байна.","code":"SCOPE_NOT_ALLOWED"}Email, QPay, eBarimt
| HTTP | code | Хэзээ | Шийдэл |
|---|---|---|---|
| 400 | VALIDATION_FAILED | Талбар дутуу эсвэл буруу. Аль талбарт алдаа гарсныг хариуны field, message талбараас харна. | Хүсэлтээ засна. |
| 401 | UNAUTHORIZED | Түлхүүр байхгүй, буруу, эсвэл хүчингүй болсон. | Төслийн түлхүүрээ шалгана. |
| 402 | INSUFFICIENT_BALANCE | Үлдэгдэл хүрэхгүй. | Дансаа цэнэглэнэ. |
| 403 | SCOPE_NOT_ALLOWED | Төсөлд энэ үйлчилгээ унтраалттай. | Төслийн хуудаснаас үйлчилгээг асаана. |
| 403 | RESTRICTED | Төсөл эсвэл үйлчилгээ хязгаарлагдсан. | Шалтгааныг төслийн хуудаснаас харна. |
| 403 | IP_NOT_ALLOWED | Төсөл IP хаягаар хязгаарлагдсан, хүсэлт зөвшөөрөөгүй хаягаас ирсэн. Хариуны ip талбарт хүсэлт ирсэн хаяг байна. | Серверийнхээ хаягийг төслийн IP хаягийн жагсаалтад нэмнэ. |
| 403 | SERVICE_DISABLED | Энэ үйлчилгээг одоогоор ашиглах боломжгүй. | Төлөв хуудсыг шалгана. Асуух зүйл байвал тусламжийн хүсэлт илгээнэ. |
| 403 | BRAND_PENDING | Брэнд хянагдаж байгаа тул зөвхөн өөрийн бүртгэлтэй утас, имэйл рүү илгээнэ. | Батлагдахыг хүлээнэ. |
| 404 | NOT_FOUND | Мессеж, нэхэмжлэх, баримт олдсонгүй. | Дугаараа шалгана. |
| 409 | BRAND_NOT_SET | Төслийн брэнд тохируулаагүй. | Төслийн Брэнд табаас тохируулна. |
| 409 | SETTINGS_INCOMPLETE | Төслийн үйлчилгээний тохиргоо дутуу. | Төслийн Тохиргоо хэсгийг гүйцээнэ. |
| 409 | SHORTCODE_NOT_LIVE | Тусгай дугаар идэвхжээгүй байна. | Идэвхжсэн дугаараар илгээнэ. |
| 409 | ALREADY_RETURNED | Баримт аль хэдийн цуцлагдсан. | Дахин цуцлах шаардлагагүй. |
| 409 | IDEMPOTENCY_IN_PROGRESS | Ижил хүсэлт боловсруулагдаж байна. | Хэдэн секунд хүлээгээд дахин илгээнэ. |
| 422 | IDEMPOTENCY_CONFLICT | Ижил Idempotency-Key өөр агуулгатай хүсэлтэд ашиглагдсан. | Шинэ хүсэлтэд шинэ утга өгнө. |
| 423 | ACCOUNT_FROZEN | Данс түр хаалттай. | Тусламжийн хүсэлт илгээнэ. |
| 424 | THIRD_PARTY | QPay эсвэл eBarimt-ын систем холбогдсонгүй. | Ижил Idempotency-Key утгаар дахин илгээнэ. |
| 424 | RESULT_UNKNOWN | eBarimt-ын систем хариу өгсөнгүй, баримт гарсан эсэх тодорхойгүй. Хураамж хасагдсан, баримт гараагүй нь тодорхой болвол буцна. | Ижил Idempotency-Key утгаар хэдэн минутын дараа, 24 цагийн дотор дахин илгээнэ. Шинэ утгаар илгээвэл давхар баримт гарна. |
| 429 | RATE_LIMITED | Хэт олон хүсэлт. | Түр хүлээгээд дахин илгээнэ. |
| 500 | INTERNAL_ERROR | Манай талын алдаа. | Дахин илгээнэ. Давтагдвал бидэнд мэдэгдэнэ. |
| 503 | UNAVAILABLE | Үйлчилгээ түр ажиллахгүй байна. | Түр хүлээгээд дахин илгээнэ. |
| 503 | QUEUE_UNAVAILABLE | Хүсэлт хүлээн авагдсангүй, төлбөр хасагдаагүй. | Ижил Idempotency-Key утгаар дахин илгээнэ. |
Verify-ийн Session
Session-ий замууд өмнөх хэлбэрээрээ ажиллана. code талбарт HTTP төлөвийн нэр ирнэ. Одоо ажиллаж буй холболтоо өөрчлөх шаардлагагүй.
| HTTP | code | Хэзээ |
|---|---|---|
| 400 | Bad Request | Талбар дутуу эсвэл буруу. |
| 401 | Unauthorized | Түлхүүр байхгүй, буруу, эсвэл хүчингүй болсон. |
| 403 | SCOPE_NOT_ALLOWED | Төсөлд энэ үйлчилгээ унтраалттай. |
| 403 | IP_NOT_ALLOWED | Төсөл IP хаягаар хязгаарлагдсан, хүсэлт зөвшөөрөөгүй хаягаас ирсэн. |
| 404 | Not Found | Session олдсонгүй. |
| 409 | Conflict | Ижил утас, ижил текстийн идэвхтэй session байна. |
Дахин илгээх дүрэм
- 5xx алдаа гарсан эсвэл хариу ирээгүй бол ижил
Idempotency-Keyутгаар дахин илгээнэ. Давхар мессеж, нэхэмжлэх, баримт үүсэхгүй. - 4xx алдаа гарвал хүсэлтээ засаж байж дахин илгээнэ. Харин 409
IDEMPOTENCY_IN_PROGRESS, 424, 429 алдаа гарвал түр хүлээгээд ижил хүсэлтээ дахин илгээнэ. - 424
RESULT_UNKNOWNгарвал баримт гарсан эсэх тодорхойгүй. ШинэIdempotency-Keyутгаар хэзээ ч бүү илгээ. Ижил утгаар хэдэн минутын дараа дахин илгээхэд баримт эсвэл тодорхой хариу ирнэ.