Verify.MNDeveloper Console v2.31.0
Rule

Rule

Байнгын угтвар. Хэрэглэгч ZAH:1234 хэлбэртэй мессеж илгээх бүрд тэр мессеж таны callback хаяг руу дамжина. Урьдчилан session үүсгэх шаардлагагүй. Санал асуулга, захиалга, эрхийн код зэрэгт тохиромжтой.

Тусгай дугаарХэрэглэгч төлөхТаны орлогоТохирох хэрэглээ
144773150 ₮+40 ₮Мэдээлэл хүлээн авах, бүртгэл, захиалга
  • Rule-ийг console-ийн төслийн хуудасны Rule табын Тохиргоо хэсгээс үүсгэнэ. Дугаараа тэнд сонгоно.
  • Угтвар 3 латин үсэг, систем автоматаар олгоно.
  • Нэг бүртгэлд 50 хүртэл Rule үүсгэж болно.
  • Callback хаяг https:// байх ёстой.
  • Callback SENT болсон мессеж бүрд орлого тооцогдоно. Хэрэглэгч хүссэн тоогоор илгээж болно, мессеж бүр тусдаа тооцогдоно.
  • Хариу SMS сонголттой. Үүрэн операторын онцлогийг Verify-ийн Session хуудасны responseSms тайлбараас үзнэ.

Угтвартай мессеж ирэх бүрд таны callback хаяг дараах байдлаар дуудагдана.

GETтаны callback хаягМессеж дамжихVerify.MN-ээс таны сервер рүү
ХүсэлтRequest
requestId
Мессежийн дугаар. Ижил дохио дахин ирвэл энэ утгаар танина.
phone
Мессеж илгээсэн хэрэглэгчийн дугаар.
text
Мессежийн бүтэн текст, угтвартайгаа.
ruleId
Rule-ийн дугаар. Аль Rule, аль дугаарт ирснийг үүгээр танина.
receivedAt
Мессежийг хүлээн авсан цаг, Улаанбаатарын цагаар.
http
GET https://example.mn/sms/order
  ?requestId=…&phone=99xxxxxx&text=ZAH:1234&ruleId=…&receivedAt=2026-10-12 14:32:08.120
ХариуResponse2xx

Таны сервер 3 секундын дотор 2xx кодоор хариулна.

  • Оролдлого бүрийн хугацаа 3 секунд.
  • Түр алдаа гарвал 5 хүртэл удаа оролдоно. Байнгын алдаа гарвал дахин оролдохгүй.